Сэтгэл зүйн тест оношилгоо

/Та ямар хэлбэрийн эцэг эх вэ?/ ТЕСТ

Энэхүү оношлогооны тестэнд зөвхөн эцэг эх төдийгүй хүүхдүүдэд нь бий болж буй уйтгар гуниг, айдас түгшүүр, уур уцаар гэх мэт сэтгэл хөдлөлд эцэг эхчүүд хэрхэн хандаж буйг өгүүлсэн өгүүлбэрүүд бичигдсэн. Өгүүлбэр тус бүрт өөрийн мэдрэмжтэй хамгийн ойр дүйцэж буй “Тийм” эсвэл “Үгүй” гэсэн хариултаас аль нэгийг нь сонгон дугуйлна уу. Тодорхой биш байвал төстэй хариултыг сонгоорой. Тестэнд олон асуултууд байгаа боловч дарааллын дагуу нэг бүрчлэн дуустал нь хариулахыг хүсье.


Хүүхдүүдэд гуниж уйтгарлаад байх хэрэг бараг тохиолдох ёсгүй.
Өөрийгөө захирч л чадаж байвал уурлах юм уу хилэгнэх сэтгэл хөдлөл төрөх нь зүгээр гэж боддог.
Хүүхдүүд зарим үед томчуудын өрөвч сэтгэлийг хөдөлгөх гэж зориуд гунигтай юм шиг аашилдаг.
Хүүхдүүдийг уурлах үед нь тухайн орчноос тусгаарлаж хэсэг хугацаанд түүнд чимээгүй газарт эргэцүүлэн бодох шийтгэл оноох нь сайн байдаг.
Хүүхдүүд уйлах юм уу уцаарлах зэргээр уйтгар гунигаа илэрхийлбэл зан ааш нь эвдэрдэг учраас ийм үйлдэл гаргах нь сайн биш.
Миний хүүхэд уйтгартай харагдвал ямар ч аргаар хамаагүй түүнийг уйтгар гунигаас нь салгаж өгмөөр санагддаг.
Би ийм уужуу тайвуу уйтгар гуниг мэтийн хэрэггүй зүйлд цагаа бармааргүй байна.
Уур бол сэтгэл хөдлөлийн аюултай хэлбэр юм.
Хүүхдүүдийг гуниж уйтгарлах үед нь анхаарахгүй зүгээр орхичих юм бол ихэнх нь өөрөө аяндаа шийдэгддэг юм шиг санагддаг.
Уур нь ихэнх тохиолдолд түрэмгий байдлыг бий болгодог.
Хүүхдүүд үе үе өөрийн хүслээ биелүүлэхийн тулд гунигтай дүр эсгэдэг.
Өөрийгөө захирч л чадаж байвал уйтгарлаж гуниглах сэтгэл хөдлөлийг мэдрэх нь зүгээр гэж боддог.
Уйтгартай сэтгэл хөдлөлийг хурдан ялан дийлж түүнээс ангижрах хэрэгтэй.
Хүүхэд дэндүү удаан уйтгарлаж гуниглаагүй л бол би хүүхдийнхээ уйтгар гунигийг яахаа сайн мэддэг.
Би дэндүү сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүүхдээс илүү аз жаргалтай хүүхэдтэй байхыг илүүд үздэг.
Хүүхдийн уйтгар гунигтай үе гэдэг бол хүүхдэд тулгарсан асуудлыг шийдэж болох сайхан боломж.
Би хүүхдээ уйтгар гунигаа хурдан ялан дийлээд илүү дээр байдалтай болоход нь тусалдаг.
Хүүхэд гуниглаж байгаа үе бол би хүүхдэд ямар нэгэн юм зааж болох тохиромжтой үе биш.
Уйтгар гунигт автах нь хүүхдүүд өөрсдийн амьдралын сөрөг талд хэт их анхаарах байдлыг бий болгодог гэж боддог.
Хүүхэд уурлах бүртээ хүмүүжилгүй муухай ааштай болдог.
Би хүүхдэдээ уурлаж болох зүйлийнх нь тухайд зөвшөөрөгдсөн хил хязгаарыг тогтоож өгдөг.
Хүүхэд анхаарал татахын тулд уйтгартай дүр эсгэж байдаг.
Уур бол гүн гүнзгий судалбал зохистой эрхэм үнэ цэнэтэй сэтгэл хөдлөл юм.
Хүүхэд уурлаж байдаг нэг шалтгаан бол ерөнхийдөө тэд насаар бага, ойлгох чадвар муутайгаас болдог.
Би хүүхдийнхээ уурлаж буй байдлыг хөгжилтэй болгох гэж хичээдэг талтай.
Уурлах үедээ түүнийг гадагшаа илэрхийлж байх ёстой.
Хүүхэд уйтгарлаж байгаа үе бол түүнтэй ойртон дотносож болох боломж юм.
Хүүхдүүдэд уурлаад байх явдал бараг байхгүй.
Би хүүхдээ уйтгарлах үед түүнийг чухам юу гуниглуулсан болохыг олж мэдэхэд нь тусалдаг.
Хүүхдээ гуниглах үед нь би түүний сэтгэлийг ойлгож байна гэдгээ хэлж өгдөг.
Би өөрийн хүүхдээ уйтгар гунигийг амсаж үзээсэй гэж бодож байна.
Хүүхэд уйтгарлаж байгаагийн шалтгааныг олж мэдэх нь чухал юм.
Хүүхэд ахуй нас гэдэг цэвэр цайлган инээж хөхөрч байх ёстой нас болохоос гуньж уйтгарлан, уурлаж уцаарлаж байх ёстой нас биш.
Хүүхэд уйтгарлаж байх үед би хажууд нь очиж суугаад түүний уйтгар гунигийн тухай хамтдаа ярьдаг.
Хүүхдээ уйтгарлаж байх үед яагаад түүнд ийм мэдрэмж төрөөд байгаа эсэхийг хүүхэд өөрөө олж мэдэхэд нь тусалдаг.
Хүүхэд уурлаж байгаа үе бол түүнтэй ойртон дотносож болох сайхан боломж.
Хүүхдийн уурлах үед түүнтэй хамт тэрхүү сэтгэлийг мэдрэх гэж хичээдэг.
Би хүүхдээ уур хилэн гэсэн сэтгэл хөдлөлийг мэдэрч үзээсэй гэж хүсдэг.
Хүүхдүүд заримдаа уурлахыг мэдэрч байх нь сайн гэж боддог.
Хүүхэд уурлах үед яагаад уурлах болсон тэр шалтгааныг нь мэдэх нь их чухал.
Хүүхэд уйтгарлах үед, тэгж уйтгарлах нь түүний зан чанарт муугаар нөлөөлөх учраас боль гэж хэлж байдаг.
Хүүхэд уйтгарлах үед, тэгж байгаад сөрөг зан чанартай хүүхэд болчих вий гэдэгт санаа зовж байдаг.
Би уйтгар гуниг гэдэг сэтгэл хөдлөлийн тухай хүүхдэдээ онцгойлон зааж өгөх юм уу тайлбарлаагүй.
Уйтгар гунигийн тухай хэрвээ хүүхдэд ямар нэгэн зааж өгөх юм байвал, тэр нь уйтгар гунигаа илэрхийлж болно гэж хэлнэ.
Би сэтгэлийн гунигтай байдлаа өөр сэтгэл хөдлөл болгох ямар арга байдгийг сайн мэдэхгүй.
Хүүхдээ уйтгарлах үед түүнийг тайвшруулахаас өөр надад хийж чадах юм бараг байдаггүй.
Хүүхэд уйтгарлаж гуниглах үед, ямар ч зүйл болсон үргэлж би түүнийг хайрлаж байдаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Хүүхэд уйтгарлах үед тэр өөрт нь юу хийж өгөхийг хүсэж байгаа эсэхийг ерөөсөө ойлгодоггүй.
Би уур гэдэг сэтгэл хөдлөлийн тухай хүүхдэдээ онцгойлон зааж өгөх юм уу тайлбарлаж өгдөггүй.
Уурын тухай би хэрвээ хүүхдэдээ ямар нэгэн юм заах юм бол тэр нь даруй уураа илэрхийлж болно гэж хэлнэ.
Хүүхэд уурлах үед би түүний сэтгэлийг ойлгох гэж хичээдэг талтай.
Хүүхдээ уурлах үед би түүнд хайртай гэж ойлгуулах гэж хичээдэг.
Хүүхдээ уурлах үед тэр өөрт нь юу хийж өгөхийг хүсэж байгаа эсэхийг ерөөсөө ойлгодоггүй.
Манай хүүхэд жаахан муухай ааштайд санаа минь зовж байдаг.
Хүүхэд уур нь хүрч байгаагийн зоргоор уураа тэр чигээр нь илэрхийлнэ гэдэг бол буруу гэж боддог.
Уурладаг хүмүүс бол өөрийгөө захирч чаддаггүй хүмүүс юм.
Хүүхэд цухалдахынхаа хэрээр уурладаг.
Хүүхэд өөрийн хүсэж байгаа зүйлээ гүйцэлдүүлэхийн тулд уурладаг.
Хүүхдээ уурлах үед би түүний эвдлэн сүйтгэх хандлага гаргадагт санаа зовдог.
Хүүхдээ уурлавал уурлаг гээд орхих юм бол тэр үргэлж өөрийн дураар байж болох юм байна гэж бодох болно.
Уурлаж байгаа хүүхэд бол бүдүүлэг хүүхэд.
Хүүхдийн уурлаж байгааг харвал ноцтой гэхээс илүү инээд минь хүрдэг.
Би уурлах үедээ илүү их хүүхдээ хүмүүжүүлэх арга хэмжээ авдаг.
Хүүхдийн ууртай байгаа үе бол, даруй асуудлыг шийдвэрлэж болох сайхан боломж юм.
Хүүхдийг уурлах юм бол зодоод ч гэсэн хамаагүй зөв тал руу чиглүүлэх ёстой.
Хүүхдээ уурлах юм бол уурлаж дуустал нь зүгээр орхихоос илүү болиулахыг чухалчилдаг.
Би хүүхдээ уурлаж байгаад төдий л санаа тавиад байдаггүй.
Би хүүхдээ уурлаж байгааг нэг их ноцтой зүйл гэж боддоггүй.
Уурлах үедээ би дэлбэрэх гэж байгаа юм шиг санагддаг.
Уурлах нь ямар ч зүйлийг шийдвэрлэж чадахгүй.
Хүүхэд уураа илэрхийлэх юм бол уур нь улам хүрдэг.
Хүүхдийн уурлаж байгаа нь чухал.
Хүүхдэд ч гэсэн уурлах эрх бий.
Хүүхэд уурласан үед би түүнийг юу тэгж их уурыг нь хүргэсэн болохыг заавал олж мэддэг.
Өөрийнх нь уурыг юу хүргэсэн болохыг хүүхэд өөрөө олж мэдэхэд туслах нь чухал юм.
Хүүхэд надад уурлах үед би дотроо “сонсмооргүй байна” гэж боддог.
Хүүхдээ уурлах үед би түүнийг уураа жаахан захирч байвал сайн юм сан гэж боддог.
Хүүхдээ уурлах үед би “энэ хүүхэд яахаараа аливаа зүйлийг үг дуугүй хүлээж авч чаддаггүй юм бол” гэж боддог.
Би хүүхдээ уурлалаа ч гэсэн өөрийн байр суурийг ил тод илэрхийлж чаддаг байхыг хүсдэг.
Би хүүхдээ жаахан гуниглалаа гээд сүйдтэй юм болохгүй гэж боддог.
Хүүхэд уурлаж байх үедээ чухам юу гэж боддогийг мэдмээр байна.
ИЛГЭЭХ
Түр хүлээнэ үү

АСУУЛТ:1