БИДНИЙ Үйл ажиллагаа

Аливаа улс үндэстэнд хил, хэл, хүн гэсэн үнэт зүйлс байдгаас хүн баялгаа хөгжүүлэн, мэдлэг боловсролтой, ирээдүйн хүчирхэг иргэдийг бэлтгэх амьдралын боловсролыг түгээх үйлсэд ямагт, зогсолтгүй хувь нэмрээ оруулан, хүний хөгжлийн гол хэмжүүрүүд болох урт удаан, эрүүл саруул амьдрал, мэдлэгийн хүртээмж, амьжиргааны хэм хэмжээний төлөв байдлуудыг чанаржуулах үйлсийн төлөө манай хамт олон ажиллаж байна.

Төсөл хөтөлбөр

Хувь хүн, гэр бүл, баг хамт олныг илүү хөгжил дэвшилд хүрэхэд зайлшгүй шаардлагатай байгаа амьдралын боловсролыг түгээх үйлст манай хамт олон бүхий л арга замуудыг эрэлхийлэн аливаа төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан, хэрэгжүүлэхийн төлөө байнгын эрэл хайгуулыг хийж, зогсолтгүй урагшилсаар байна. Бидний хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд нь бүхий л нас, хүйс, амьдралын ямар ч ахуйд оршин байгаа хүн нэг бүрд хүрч ажиллах, тэдний оюун санаа, хандлага, амьдралын боловсролд хувь нэмрээ оруулж монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө байна.

Зөвлөх үйлчилгээ

Аливаа нийгэм, гэр бүлүүдэд хувь хүн бүр бие даасан онцлог, зан байдал, орон зай, оршихуйтай бөгөөд амьдралын олон янзын учиг, хэв маягууд, орчин нөхцөл дунд оршин амьдарч явна.  Зөвлөх үйлчилгээ бол эдгээр бүхий л ахуй бүрийн тань учгийг олж, учрыг тайлан, амьдралдаа тулгарч буй бүхнийг сайнаар даван туулахад тань сэтгэл зүйн үүднээс зөвлөн туслах үйлчилгээ юм. Зөвлөн туслах үйлчилгээний талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл манай хуудсаар зочлоорой.

Сургалтууд

Манай хамт олон онлайн болон танхимаар, ганцаарчилсан болон бүлгийн сургалтуудыг бүх насны хүн бүрд зориулан хүргэж байна. Та манай сургалтуудын талаарх мэдээлэл болон хэрхэн хамрагдах талаар мэдэхийг хүсвэл дэлгэрэнгүй цэсээр зочлоорой.

Ном товхимолууд

Бид хүний хөгжилд хувь нэмрээ оруулах бүхий л төрлийн арга замуудаар таны мэдлэгт тус нэмэр болох аливаа сэдвээр ном, товхимол, хэвлэмэл материалуудыг эрхлэн гаргасаар байх болно. Номонд дуртай хэн бүхэнд манай бүтээгдэхүүнүүд гайхалтай бэлэг болно гэж итгэж байна.

сэтгэл зүйгээ чиглүүлж, асуудлын гарцыг олоход тань бид тусалъя

Бидэнтэй холбогдохыг хүсвэл 
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ​
Үйлчлүүлэгчийн суурь асуудал, тэдгээрийн шалтгаан дээр үндэслэн бие хүнд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад нь зөвлөн туслах үйлчилгээг сэтгэл зүйн зөвлөгөө гэнэ.
Сэтгэл зүйн зөвлөгөө нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэг төрөл юм.

Зөвлөх үйлчилгээ

Зөвлөгөөний төлөв

Зөвлөгөөний төрлүүд

НИЙТЛЭГ асуултууд

Сэтгэл зүйн зөвлөгөө гэж юу вэ?
Үйлчлүүлэгчийн суурь асуудал, түүний шалтгаан дээр үндэслэн бие хүнд тулгамдаж буй бэрхшээлийг даван туулахад нь зөвлөн туслах үйлчилгээг сэтгэл зүйн зөвлөгөө гэнэ. Сэтгэл зүйн зөвлөгөөг бүх нас, хүйсийн хүмүүс ганцаарчлан болон хосын, гэр бүл, найз нөхөд, хамт олны хүрээнд авч болно.

Сэтгэл зүйн зөвлөгөө нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээний нэг төрөл юм.

Эмээр сэтгэц заслийн эмчилгээ оношилгоо хийх үү?
Сэтгэл зүйн зөвлөгч нь сэтгэцийн эмч нараас өөр үйл ажиллагаа эрхэлдэг. Тархины болон сэтгэцийн оношилгоо хийхгүй, эм бэлдмэлийн жор бичиж өгөх боломжгүй.
Зөвхөн таны сэтгэл зүйн байдал, хариу үйлдэл, сэдэл хандлагатай ажилладаг.

Анх удаа зөвлөгөө авах гэж байгаа юм. Би юун дээр анхаарах вэ?
Зөвлөгөө авч байгаа хүмүүс анх удаа зөвлөгчид хандахдаа өөрийн асуудлыг зөвлөгөө авах цагийнхаа эхний 10-15 минут орчим танилцуулах болон зөвлөгчийн тодруулахаар асууж буй асуултыг сайн сонсож, тогтвортой хариулах тал дээр бэлтгэлтэй ирэх болон зөвлөгчийн зүгээс асуудлыг шийдвэрлэхийн төлөө таны огт олж харж байгаагүй талаас, мэргэжлийн үүднээс харсан зөвлөмж өгөхөд цааргалахгүйгээр сайн тайлбарлуулж сонсох нь чухал.
Мөн 60-90 минутын хугацаанд олон асуудал шийдэх гэж оролдвол үр дүн багатай тул хэрвээ танд олон асуудалд шийдэл олох хэрэгтэй санагдаж байгаа бол хэд хэдэн удаагийн зөвлөгөөнд хамрагдахыг санал болгоно.

Хэдэн удаагийн зөвлөгөө авбал болох вэ?
Та эхний зөвлөгөөг аваад зөвлөгчтэйгөө ярилцахаас гадна өөрт гарч буй өөрчлөлтөө харж, давтан зөвлөгөө авах эсэхээ шийдээрэй.
Хэрэв давтан зөвлөгөө авахаар бол таны зөвлөгөө авч буй асуудлаас шалтгаалан янз бүрийн хугацаа, давтамжтайгаар зөвлөгөөний цагаа үргэлжлүүлэх боломжтой.

Би хэр зэрэг өөрчлөгдөх вэ?
Та өөрт үүссэн асуудал бэрхшээлээ зөвөөр даван туулж, шийдвэрлэхдээ хэр анхаарч, зорьж байгаагаас болон зөвлөгөөний дагуу өөртөө хэр зэрэг шинэчлэл хийж байгаагаас хамаарна.

Биечлэн уулзаж зөвлөгөө авах уу? Онлайнаар зөвлөгөө авах уу?
Аль ч арга замаар боломжтой.
Зөвлөгчтэй нүүр тулж ярилцаж буй мэт видео дуудлага хийх боломжтой болсон нь чанарын ялгааг бууруулсан. Та өөрт тохиромжтой арга замаа сонгоорой.

Онлайнаар зөвлөгөө авахад хэрхэн бэлдэх вэ?
Интернэт сүлжээ хэвийн сайн ажиллагаатай байх
Зөвлөгөө авахаар тохирсон цагаа дуустал гаргах боломжоо бүрдүүлэх
Зөвлөгөө авч буй орчиндоо саад болох зүйлгүй байх буюу ярилцахад тохиромжтой, чимээгүй орчинд байх
Ярилцсан зүйлсээ тэмдэглэж авах зүйлсээ бэлдэх
Онлайнаар цаг авах учир өөртөө салфетка болон уух зүйл бэлдэх

Онлайнаар зөвлөгөө авахад хэрхэн бэлдэх вэ?

  • Интернэт сүлжээ хэвийн сайн ажиллагаатай байх
  • Зөвлөгөө авахаар тохирсон цагаа дуустал гаргах боломжоо бүрдүүлэх
  • Зөвлөгөө авч буй орчиндоо саад болох зүйлгүй байх буюу ярилцахад тохиромжтой, чимээгүй орчинд байх
  • Ярилцсан зүйлсээ тэмдэглэж авах зүйлсээ бэлдэх
  • Онлайнаар цаг авах учир өөртөө салфетка болон уух зүйл бэлдэх

Би гадаадаас зөвлөгөө авч байгаа юм.
Онлайнаар зөвлөгөө авах бүрэн боломжтой. Зөвлөгөөний цагаа Монголын цагаар тооцож сонгоно уу.

Хүүхдэдээ зөвлөгөө авах гэсэн юм.
11-ээс дээш насны хүүхдүүдэд өсвөр насны хүүхдийн зөвлөгөөг ганцаарчилсан хэлбэрээр авахуулж болно. Бага насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагч нь харгалзан зөвлөгөө авна.

Төлбөрөө хэрхэн төлөх вэ?
Зөвлөгөөнөөс хоёр хоногийн өмнө буюу 48 цагийн өмнө төлбөрөө төлж, баталгаажуулна уу.
Төлбөрөө төлж баталгаажуулаагүй тохиолдолд таны цаг цуцлагдах болно. Энэ нь зөвлөгчийн цагийг хүндлэхээс гадна, бусад тусламж хэрэгтэй хүмүүсийн цагийг хүндэлж буй хэрэг юм.

Дансны дугаар;
Хаан банк 5622791103
Хүлээн авагч – ДАГАЛДАГЧ ҮНДЭСТЭН

Цагаа баталгаажуулах болон цуцлахад анхаарах зүйлс
Зөвлөгөөний цаг аваад цагтаа ирэхгүй байх, бидний явуулсан мессеж болон имэйлд хариу илгээхгүй байх, цагаа цуцлалгүй үрэх зэрэг нь зөвлөгчид хүндрэл учруулдаг тул та урьдчилан төлөвлөж цагаа авна уу.
Та товлосон цагаа 48 цагийн өмнө цуцлах боломжтой. Хэрвээ та 48 цагийн өмнө цагаа цуцлаагүй бол таны төлбөрийн 50% буцаалт хийгдэхгүй болохыг анхаарна уу.

Анхаарах зүйлс юу байх вэ?

  • Хүний өмнөөс зөвлөгөөний цаг авахыг хориглоно.
  • Мөн өөрөө шийдвэр гаргаагүй хүн зөвлөгөөний цагтаа ирдэггүй.
  • Зөвлөгөөнд өөрийн асуудлаа шийдвэрлэх, бусадтай харилцах харилцааныхаа учгийг олох гэх мэт өөрөө зөвлөгөө авахаар ирэх, харин бусдын өмнөөс тухайн хүнийг өөрчлөхийн төлөө ирэх нь үр нөлөөгүй.
  • Хүний шахалтаар зөвлөгөө авч байгаа хүмүүс өөрсдөө сайн дураараа хандаагүй нөхцөлд үр дүн багатай байдаг.

Байгууллагадаа сэтгэл зүйн зөвлөгөө авмаар байна.
Байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой. Та манай хамт олонтой холбогдон байгууллагын зөвлөгөөний талаарх мэдээлэл аваарай.