ХАЙРЫН ТАВАН ХЭЛИЙГ ИЛРҮҮЛЭХ ТЕСТ

Доорх хоёр хувилбартай асуумжаас өөрт таалагдаж байгаа аль нэг хувилбарыг нь сонгоорой.

Би талархлын зурвас, үг авах дуртай
Би тэврүүлэх дуртай
Би өөрт таалагдсан хүнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай
Хэн нэгэн надад бодитоор туславал би их баярладаг
Би хэн нэгэн надад гэнэтийн бэлэг өгөхөд дуртай
Би өөрт таалагддаг хэн нэгнийд эсвэл найзындаа удаан зочлох дуртай
Хүмүүс надад туслахад би их дуртай байдаг
Хэн нэгэн миний нуруун дээр гар тавихад би их дуртай байдаг
Миний хайртай хүн намайг тэврэхэд би их дуртай
Би өөрийн хайртай хүнээс бэлэг авбал их баярлах болно
Би өөрийн хайртай хүн, эсвэл найзынхаа цаг өнгөрөөдөг газар очих дуртай
Би өөрт онцгой санагдсан хүнтэйгээ гар барих юм уу алга хавсран цохих дуртай
Нүдэнд харагдахуйц талархал (магадгүй бэлэг) намайг их баярлуулдаг
Хүмүүс намайг урамшуулах, миний талаар сайнаар ярих үед би дуртай
Би өөрт таалагддаг хүнтэйгээ ойр суух дуртай
Хэн нэгэн хүн намайг сайхан харагдаж байна гэж хэлэхэд би дуртай
Би өөрийнхөө хүндэлдэг хүмүүстэй хамт байх дуртай
Би өөрийн хүндэлдэг хүнээсээ жижиг гэлтгүй бэлэг (магадгүй урмын үг бичсэн цаас ч байж болно) авбал их баярлана
Намайг хүлээн зөвшөөрч байгааг илэрхийлсэн үгс надад тун чухал
Хүмүүс надад ямар нэгэн юм хийж туслах үед би их баярладаг
Би өөрийн ямар нэгэн үүрэг даалгавар биелүүлэх дуртай
Миний тухай ямар нэгэн сайхан зүйл яригдаж байхад би дуртай
Хэн нэгний хэлж буй үгнээс илүү ХИЙЖ БУЙ үйлдэл нь надад илүү нөлөөлдөг
Тэврэлт надад илүү их холбогдсон, үнэлэгдсэн мэдрэмжийг төрүүлдэг
Би шүүмжлэлээс илүү их зайлсхийж, магтаал урмын үгийг илүүд үнэлдэг
Ховорхон өгөх том бэлэгнээс, жижигхэн ч хамаагүй бэлгүүд байн байн өгвөл би илүү баярладаг
Би хэн нэгэнтэй ямар нэг юмны тухай ярилцаж, юм хийж хамт байх үедээ ойр байгаагаа мэдэрдэг
Хүмүүс надтай ойр зогсож, миний тухай ярих үед би тэдэнтэй ойр байгаагаа мэдэрдэг
Хүмүүс миний амжилтанд баяр хүргэж урамшуулахад би их дуртай
Хүмүүс миний төлөө өөрийн дургүй зүйлсийг ч хийх үед би тэднийг надад хайртай гэдгийг мэддэг
Миний хүндэлдэг хүн миний дэргэдүүр өнгөрөх юм уу, миний мөрөн дээр гар тавихад би их дуртай
Хүмүүс миний хэлж байгааг жинхэнээсээ анхаарч сонсоход би их дуртай
Удирдагч маань миний ажил хэрхэн явагдаж байгааг санаа тавьж асуухад би их дуртай
Би өөрийн найз нөхөд эсвэл хайртай хүнээсээ бэлэг авах үедээ үнэхээр их баярладаг
Хүмүүс намайг харахдаа л баярлаж, урамшиж байвал би их баярлана
Хүмүүс надтай хамт байхаар цаг зориулах үед би өөрийгөө хайрлагдсан гэдгээ мэдэрдэг
Намайг баяртай байх үед хэн нэгэн намайг дэмжиж алга хавсран цохих, мөрөн дээр маань алгадах, тэвэрч хамт баярлалдахад би их дуртай
Хэн нэгэн надад үйлчлэхэд би өөрийгөө хайрлагдсан болохыг мэдэрдэг
Надад онцгой хүмүүс надад туслаж хамт ажиллахад би их дуртай
Хүмүүс надад онцгой бэлэг барихад би их дуртай
Хайртай хүмүүс маань өөр хэн нэгэнд бус, харин надад санаа тавих үед би үнэхээрийн баярладаг
Хэн нэгэн надад туслахын тулд ямар нэгэн зүйлийг хийх нь намайг үнэхээрийн баярлуулдаг
Миний төрсөн өдрөөр хэн нэгэн надад онцгой бэлэг өгөх үед би хайрлагдсан гэдгээ мэдэрдэг
Миний төрсөн өдрөөр хэн нэгэн надад утга учиртай үгийг хэлэх үед би хайрлагдсан гэдгээ мэдэрдэг
Надад бэлэг өгөх үедээ миний тухай бодож байгаа хэн нэгнийг би мэднэ
Хэн нэгэн миний ойр зуурын ажилд туслах үед би өөрийгөө хайрлагдсан болохыг мэдэрдэг
Хэн нэгэн миний яриаг тасалдуулалгүй тэвчээртэй сонсоход би их дуртай
Хэн нэгэн онцгой баярын өдрөөр надад бэлэг өгөхөд би их дуртай
Би өдөр тутмын минь ажилд туслах хүсэлтэй, надад хайртай хэн нэгэн байгаа эсэхийг мэдэх дуртай
Миний хувьд онцгой хэн нэгэнтэй би удаан хугацааны аялалд хамт явбал их баярлана
Хэрэв миний хүндэлдэг хүн олон нийтийн газар надтай алга хавсран баяр хүргэж цохих юм уу, нуруун дээр минь гараа тавибал би их баярлана
Тийм ч их учир шалтгаангүй байсан ч бэлэг намайг их баярлуулдаг
Би өөрийн баярлаж буйг хэлэх дуртай
Хэн нэгэнтэй хамт байхад тэр хүн маань над уруу харж анхаарахад би дуртай
Хайртай хүний маань өгсөн чихэр надад онцгой байх болно
Хүндэлдэг хүн маань надад ойр зогсоод надтай мэндлэхэд сайхан байдаг
Хэн нэгэн миний гуйсныг биелүүлэхэд би их баярлаж талархадаг
Би талархаж буйгаа илэрхийлэх үедээ өөрийгөө хайрлагдсан болохыг мэдэрдэг
Би өдөр бүр найз маань надад тэврэлтийг өгдөг байгаасай гэж хүсдэг
Надад өдөр бүр урмын үг хэрэгтэй
ИЛГЭЭХ
Түр хүлээнэ үү

АСУУЛТ:1