Хүүхэд сурах хүсэлгүй болоход юу нөлөөлдөг вэ?

❗Хамааралгүй байдал:

Хүүхдийн сурч байгаа зүйл нь хувийн амьдрал, сонирхолд нь нийцэхгүй байгаагаар мэдрэгдэх магадлалтай. Мэдлэгийн практик хэрэглээг ойлгохгүй байх үед тэд сонирхолоо алдаж магадгүй юм. Тиймд зөв ойлгуулах нь чухал.

❗Уйтгартай:

Хэрэв тухайн сэдвийг уйтгартай эсвэл давтсан байдлаар танилцуулвал хүүхдүүд үүнд оролцох нь бага байдаг. Нэг хэвийн заах арга нь сонирхолгүй, суралцах хүсэл эрмэлзэлгүй болоход хүргэдэг.

❗Сургалтын сөрөг орчин:

Стресс ихтэй, хэт өрсөлдөөнтэй, дэмжлэггүй байдал болон анги нь хүүхдүүдийн сурах хүслийг бууруулдаг. Багш нар эсвэл үе тэнгийнхэнтэйгээ харилцсан сөрөг дурсамж нь ч үүнд нөлөөлж болзошгүй. Тиймээс ярилцаж ийм зүйлсээ илрүүлж шийдвэрлэж байх нь чухал.

❗Суралцах бэрхшээл:

Сурах арга барилаа олоогүй байх эсвэл бусад төрлийн бэрхшээлтэй ( Санхүүгийн гачаал, тусгай хэрэгцээт хүмүүсийн зорчих боломж дутагдалтай байх, замын түгжрэл )тулгарч байгаа хүүхдүүдэд зохих дэмжлэг, тусламж шаардлагатай болдог. Тэдгээр саад бэрхшээлүүд тухайн суралцах сэдэвтэй уялдаа холбоогүй атлаа суралцах бэрхшээлийг үүсгэж, урам хугарах, суралцах үйл явцаас хойш чангаах, чанарын бууралт үүсгэх болзошгүй.

❗Хэт их дарамт:

Эцэг эх, багш нар эсвэл үе тэнгийнхнийхээ сурлагын өндөр түвшний дарамт нь хүүхдийг хэт их ачаалал үүрэхэд хүргэх, урам зоригийг бууруулдж, байнгын үнэлгээ өгөх нь тэдний сурах хүсэлд саад болох эсвэл бүтэлгүйтлээс айдаг болоход хүргэдэг.

❗Бие даасан байдал дутмаг байдал:

Хүүхдүүд бие даасан байдал бага зэрэг дутмаг байдгаас үүдэн ойр дотны хүмүүс болон асран хамгаалагчдын зүгээс суралцах үйл явцад нь тодорхой хэмжээний анхаарал тавих, урамшуулж түлхэж өгөх, бага зэрэг хяналт тавих үед илүү өсч хөгждөг. Тэд юуг, хэрхэн сурах талаар ямар нэг туршлага, санаа байхгүй үедээ сурах хүсэл сонирхолтой, тэсвэр тэвчээртэй хандах байлаа ч биеэ захирах чадвар сулаасаа болж төдийлөн үр дүнтэй суралцахгүй байх магадлалтай.

❗Хуучинсаг заах аргууд:

Лекц, цээжилсэн үгэнд тулгуурласан уламжлалт заах аргууд нь хүүхдүүдийг үр дүнтэй оролцуулахгүй байх магадлалтай. Гараар ашиглах хэрэглэгдэхүүнтэй, биеэр турших боломж олгодог интерактив, туршлага судлах аргууд нь сонирхолтой, сониуч байдлыг бий болгоход илүү үр дүнтэй байх болно.

❗Анхаарал сарниулах гадны хүчин зүйлс:

Технологи, сошиал медиа хөгжихийн хэрээр хүүхдүүд ухаалаг утас, видео тоглоом болон бусад зугаа цэнгэлд анхаарлаа сарниулж, суралцахад анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байдаг.

☑ Эдгээр хүчин зүйлсийг шийдвэрлэхийн тулд сургалтын эерэг, дэмжлэг үзүүлэх орчныг бүрдүүлэх, сургалтын арга барилыг хувь хүний сургалтын хэв маягт тохируулан өөрчлөх, бие даасан байдал, суралцахад хамааралтай байх мэдрэмжийг төлөвшүүлэх, суралцахад бэрхшээлтэй хүүхдүүдэд зохих дэмжлэг үзүүлэх зэрэг олон талт арга барил шаардлагатай.

Undesten.org