Хүн бүрд боломж бий. Итгэмээргүй, таашгүй боломжууд эерэг сэтгэлгээгээр чөлөөлөгдөн, амьдралд биелэл болдог.
Үргэлж зөв эерэг зүйлсийг эрэлхийлэн амьдрахад зөв сэтгэлгээ, мэдлэг, ухаан чухал.
Хүн бүрд давуу болон сул тал байдаг ч, танин мэдэж аливааг хамгийн сайнаар даван туулах, сайн сайхан руу эргүүлэх боломжтой.
Гагцхүү эерэг зөв хандлагыг өөртөө төлөвшүүлэхээр шийдвэртэй суралцвал бүх мэдлэгийн үүд таньд нээгдэнэ.