Оюун ухааны коэффициентүүд – 3

#PQ#FQ#GQ#DQ-ын тухай

1️⃣ Улс төрийн ухааны коэффициент/үзүүлэлт (PQ) Political Intelligence Quotient

2️⃣ Санхүүгээ зохицуулах коэффициент/үзүүлэлт (FQ) Financial Intelligence Quotient

3️⃣ Хүйсийн эрх тэгш байдлыг хангах коэффициент/үзүүлэлт (GQ) Gender Intelligence Quotient

4️⃣ Дижитал оюун ухааны коэффициент/үзүүлэлт (DQ) Digital Intelligence Quotient

👉 Улс төрийн ухааны коэффициент/үзүүлэлт (PQ) Political Intelligence Quotient

Энэ нь аливаа төрийн болон төрийн бус үйл ажиллагаа болон тэдгээрийн ард буй нарийн төвөгтэй учир шалтгаануудыг ухааран ойлгож, ялгаж салгах болон зөв харицаанд байх, улс төрийн элдэв нугалаанаас өөрийгөө сэргийлэн ухаалаг байхад тусална. Энэ нь оргилд хүрэх замыг төлөвлөх, аюулаас зайлсхийх явдал юм.

Янз бүрийн нөлөөлөл, санаа бодлыг даван туулж, олон янзын харилцаа болон соёлыг ойлгож, тэдгээрийг эзэмших нь чадвартай хүмүүсийг төрүүлнэ. Аливаа улс оронд улс төрийн зөв тогтолцооны талаарх боловсролын үзүүлэлт ядмаг бол тухайн улс орон хөгжин дэвших боломж тэр чинээгээр хомсдох юм. Та улс төрөөр оролдохгүй байлаа ч улс төр таниар оролддог нь жам билээ.

👉 Санхүүгээ зохицуулах коэффициент/үзүүлэлт (FQ) Financial Intelligence Quotient

Санхүүгийн ур чадварын өргөн хэрэглэгддэг хэмжүүр нь Yu, Zhang нарын боловсруулсан зургаан ангиллын загварт суурилдаг.

Зургаан ангилал нь:

✅ Зарцуулалт

✅ Зээл ба өр

✅ Ажил мэргэжил, орлого

✅ Хөрөнгө оруулалт хийх

✅ Санхүүгийн төлөвлөлт

✅ Эрсдэл ба хамгаалалт

Энэхүү тестийн үзэл баримтлал нь дараахь ойлголт дээр суурилдаг.

Хүмүүсийн санхүүгийн сайн сайхан байдал нь том, жижиг санхүүгийн шийдвэрийн үр дагавар юм.

Эдийн засгийн талаарх суурь мэдээлэл, хувийн санхүүгийн байдал, ур чадварын түвшин гэх мэт нөхцлүүдийг харгалзан сурч боловсрох нь санхүүгийн зан үйлийг сайжруулахад тусална.

👉 Хүйсийн эрх тэгш байдлыг хангах коэффициент/үзүүлэлт (GQ) Gender Intelligence Quotient

Энэ нь эсрэг хүйсийн хүмүүстэйгээ хэрхэн ялгаварлалгүй зөв харилцах болон хүйсийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үзүүлэлт юм. Нийгэм тогтвортой байх гол үндсүүдийн нэг гэж хэлэхэд хилсдэхгүй.

Судлаачид ажлын байрны тэнцвэрийг хангахын тулд ч хүйсийн зохистой харьцааны судалгааг гаргасан байдаг билээ.

Цаашилбал хүйсийн олон талт байдал эсвэл жендэрийн оюун ухаан нь өнөөгийн эрин үеийн дээд удирдлагуудын KPI-ийн салшгүй хэсэг болсон бөгөөд цорын ганц зорилго нь зөвхөн тоогоор олон янз байдлыг сайжруулах биш харин бодол санаа, зан үйл, үйл ажиллагааны ялгааг мэдэх явдал юм. Хүн бүртэй адилхан харьцах нь өрөөсгөл хандлагыг арилгахад тусалдаг ч хүйсийн тэнцвэрт байдалд хүргэдэггүй. Үүний шийдэл нь ялгааг арилгах биш харин эдгээр ялгааг хэрхэн таньж мэдэх, үнэлж, ашиглахад суралцах явдал юм.

👉 Дижитал оюун ухааны коэффициент/үзүүлэлт (DQ) Digital Intelligence Quotient

Энэ нь дижитал хэлбэр рүү түрэн орж ирж байгаа харилцааны хэлбэрүүд болон хэрэглээг хэрхэн зөв зохистой ухаарч хэрэглэх болон үр ашигтай байлгах талаар хэрхэн оновчтой сэтгэж буй талаар үнэлэх үзүүлэлт юм.

Дижитал оюун ухаан нь хувь хүмүүст дижитал ертөнцөд тулгарч буй сорилтуудыг даван туулах, амьдралын шаардлагад дасан зохицох боломжийг олгодог нийгэм, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн чадваруудын нийлбэр юм. Мэдээллийн технологитой хүн төрөлхтний харилцан үйлчлэлийн үр дүнд бий болж буй оюун ухаан нь энэхүү оюун ухааныг хүлээн зөвшөөрснөөр 21-р зуунд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны цар хүрээ, хувь хүний болон мэргэжлийн амьдралын бүхий л хүрээнд өргөжин тэлсээр байна.

Энэ нэр томъёог бизнесүүдэд технологиор олж авсан мэдээлэл, тэдгээрийг онлайн маркетингийн стратеги болгон ашиглах, интернетийн засаглалын дэлхийн комиссоос гаргасан шиг кибер аюулгүй байдлын хүрээнд тагнуулын мэдээлэлд ашигладаг. Энэхүү нийтлэл дэх дижитал оюун ухаан гэдэг нь мэдлэг, танин мэдэхүйн арга зам, соёлын болон олон нийтийн орчинд үр дүнтэй харилцах чадварыг хослуулсан хүний чадавхи гэсэн шинэ төрлийн оюун ухааныг хэлнэ.

✅✅ Нэмж хэлэхэд, удаан хугацааны туршид ажлын байранд ажилтан шалгаруулж авах үндсэн шаардлагуудад:

✅ Ажлын туршлага

✅ Нас

✅ Боловсрол

✅ Бусад хэлээр ярих чадвар багтдаг байсан.

Гэвч сүүлийн үед өндөр эсвэл жин гэх мэт тархсан нийтлэг сэтгэлгээнээс илүүтэй оюун ухааны олон талт үзүүлэлтээр тодорхойлох тестийг хэрэглэхийг дэлхийн шилдэг компаниуд чухалчлах болсон байна.

Жишээ дурдахад (Shell, BP, Red-bull, Dragon, Google, Apple, Virgin) зэрэг томоохон компаниуд BQ болон EQ, MQ-тэй холбоотой тестүүдийг эхний ээлжинд ажилтан авахдаа ашиглаж байгаа юм.