Маш олон гайхалтай амжилтад хүрсэн хүмүүс өөрсдийн амьдралын эхэн үедээ буруу мэргэжил сонгосноос хүндхэн үеийг туулж өнгөрүүлсэн байдаг.Гэвч хүн өөрийн хүсэл тэмүүлэл, үнэт зүйлсдээ тохирох жинхэнэ өөрийг нь асааж бадраах мэргэжлийг олоход хэзээ ч оройтдоггүй гэдгийг батлан харуулсан сэтгэл хөдөлгөм түүхтэй хүмүүс олон бий.
Тэдний нэг болох Гордон Рамсай бол хоолны салбарт эзэнт гүрнийг байгуулсан мастер тогооч, олон олон рестораны эзэн, тв шоуны хөтлөгч юм. Гэсэн хэдий ч түүний амжилтад хүрэх зам нь тийм ч дардан байгаагүй бөгөөд тэрээр өөрийн жинхэнэ боломжоо олж мэдэхээс өмнө маш олон саад бэрхшээлийг даван туулсан юм..
Рамсайгийн түүх бол тууштай байхын хүч, амьдрал дахь жинхэнэ хүсэл тэмүүллээ олохын чухлыг гэрчлэн харуулсан юм.
Рамсай 1966 онд Шотландад төрсөн бөгөөд анх хөлбөмбөгчин болохоор өөрийн карьераа эхлүүлсэн ч бэртэл гэмтлийн улмаас орхиж дараа нь тэрээр зочид буудлын менежментийн чиглэлээр суралцахаар шийджээ. Тэрээр хэд хэдэн зочид буудалд ажил эрхэлж байсан ч тэр салбартаа маш хурдан урам хугарч, хоол хийх чиглэлд хүчээ сорихоор шийджээ.
Тогоочоор ажилласан анхны ажил нь Шотландын Roxburghe House зочид буудал байв. Дараа нь тэрээр Лондон руу нүүж, Марко Пьер Уайт, Альберт Ру зэрэг алдартай тогооч нарын удирдлага дор ажиллахаар болжээ. Гэвч гал цогтой зан чанар нь түүнийг байнга асуудалд оруулж, дарга нартайгаа удаа дараа санал зөрөлдөсний улмаас эцэст тэрээр бие даан ажиллахаар шийджээ.
Тэрээр 1998 онд Лондонд анхны ресторан болох “Гордон Рамсай ресторан”-аа нээсэн нь маш хурдан хугацаанд олны сайшаал магтаалыг хүртэв. Тэрээр “Pétrus”, “Gordon Ramsay at Claridge’s”, “Gordon Ramsay at The London” зэрэг хэд хэдэн амжилттай ресторан нээн ажил амьдрал нь цэцэглэж эхлэсэн ч Төд удалгүй 2000-аад оны үеэр шинээр “Amaryllis” and “Gordon Ramsay at Powerscourt Hotel ресторанууд нээсэн нь амжилтгүй болсноор түүнд санхүү, хувийн амьдралд нь хүндрэл учруулсан.Гэсэн хэдий ч тэрээр хоолны салбарыг орхихыг хүссэнгүй. Харин ч хүсэл тэмүүллээ орхилгүй хөдөлмөрлөсөөр л байсан юм.
Рамсайд 2005 онд “Тамын гал тогоо” нэртэй хоолны реалити шоунд хөтлөгчөөр ажиллах хүсэлт ирж уг саналыг хүлээн авсан бөгөөд энэхүү шоу нь асар их хит болж, Рамсайгийн хатуу ширүүн зан чанар, хоолны ур чадвар нь түүнийг олны танил болгосон. Түүнээс хойш тэрээр хэд хэдэн амжилттай телевизийн шоу нэвтрүүлгүүдийг хөтөлж, бестселлер хоолны ном зохиогч болжээ. “Гордон Рамсайгийн гэрийн хоол” болон “Гордон Рамсайгийн хоол хийх дээд курс” зэрэг номууд нь тэр даруй хит болж байна. Мөн тэрээр өөрийн гэсэн хоолны сав, зоогийн газар, мультимедиа үйлдвэрлэлийн компаниа байгуулснаар бизнесийн эзэнт гүрнээ өргөжүүлсэн.
Гордон Рамсайгийн мастер тогооч хүртэлх аялал Олон тооны бүтэлгүйтэл, ажил мэргэжлийн буруу сонголттой тулгарсан ч энэ бүхнийг даван туулж Рамсай агуу тогооч болох мөрөөдөлдөө хүрсэн юм.
Гордон Рамсайгийн түүх урам зоригтой бөгөөд шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл, бүтэлгүйтлээс суралцах хүсэл эрмэлзэл нь хэн ч мөрөөдөлдөө хүрч чадна гэдгийг харуулж байна.Та ч гэсэн өөрийн жинхэнэ мэргэжилээ олох хүртлээ урам хугаралгүй эрэл хайгуулаа хийсээр байгаарай хэмээн уриалж байна.Сурахад хэзээ ч нас оройтдоггүй гэдэг шүү дээ ….