Сурах арга барилаа бий болгохдоо аль болох чөлөөтэй байж чадах, анхаарал сонирхолыг тань улам татаж шимтүүлж байгаа, шинэчлэлт өөрчлөлтөд хөтлөх арга замаа олж, өөртөө нутагшуулаарай.
Дэлхий нийтээр суралцах хэв маягийн хамгийн өргөн тархаж хүлээн зөвшөөрөгдсөн загваруудын нэг бол VARK загвар юм. Уг загварыг Шинэ Зеландын багш Neil Fleming хэмээх хүн зохиожээ.
Энэ загвар нь суралцагчдыг сурах хэв маягаар нь
1.Харааны (Visual)
2.Сонсголын (Auditory)
3.Унших/Бичих (Read/write)
4. Кинестетик (Kinesthethic) гэсэн дөрвөн үндсэн төрөлд ангилдаг
Харааны суралцагчид шинэ зүйлийг сурахдаа зураг, диаграмм, видео зэрэг нүдээр харах зүйлсийг ашиглаж сурахдаа илүү сайн байдаг байна. Энэ арга нь тэдгээр хүмүүст илүү үр дүнтэй байдаг гэсэн үг.
Сонсголоор суралцагчид аливаа зүйлийг сонсголоороо сонсож , амаар харилцах замаар суралцах нь тэдэнд илүү үрд дүнтэй байдаг байна.
Унших/бичих суралцагчдад мэдээлэлд дүн шинжилгээ хийх, цэгцэлж бичиж олон дахин уншиж бичсэнээрээ тухайн зүйлийг амжилттай сайн суралцаж чаддаг байна.
Кинестетик суралцагчид тухайн суралцаж буй зүйлдээ хүрэлцэж мэдэрч, өөрөөр хэлбэл өөрөө гар бие оролцож туршиж хийж үзсэний үндсэн дээр сайн суралцаж чаддаг байна.
Мэдээж хүн бүрд эдгээр суралцах арга барилаас ганц нь л байдаг уу гэвэл үгүй. Аль нэг нь илүү давамгай байдаг бөгөөд бусад суралцах арга барилаа ч гэсэн хөгжүүлэх хэрэгтэй юм. Та ч гэсэн өөрт тохирох суралцах арга барилыг олоорой.
#СУРАЛЦАХ нь чухал шиг, суралцах өөрийн арга барил, хэв маягийг олж авах нь чухал явдал юм.