Хүний зан байдлын төлвийг тодорхойлох онол болох “Темперамент” гэж юу вэ?

Зан байдлын төлвийг тодорхойлох арга хэрэгсэл болж дэлхий даяар тархан, өргөн хэрэглэгдэх болсон 4 темпераментийг эртний Грекийн анагаах ухаан, гүн ухаанаас үндэслэлтэй гэж үздэг бөгөөд энэхүү онолын зохиогч тодорхойгүй байдаг. Харин хамгийн эртний баримт мэдэгдлийг “Анагаах ухааны эцэг” гэж нэрлэгддэг Гиппократийн тэмдэглэлээс (МЭӨ 460-370 он) олж болно. Энэхүү онолын санаа нь бие физиологийн онцлог буюу бие дэх шингэний төлөв байдал нь хүний зан байдал, эрүүл мэндэд нөлөөлдөг гэж үзсэнтэй холбоотой. Гиппократ ба түүний дагалдагчид (тухайлбал эмч Гален) хүний биед цус, цэр, хар цөс, шар цөс (blood, phlegm, black bile, and yellow bile) ондоо төлөвтэй байгаатай холбож тайлбарласан байдаг.

🧠 Эдгээр эртний эрдэмтэд дөрвөн темпераментийн үндэс суурийг тавьж байсан бол энэ ойлголт цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгдөж, сэтгэл судлал, хувь хүний онол зэрэг салбарт янз бүрийн тайлбар, хэрэглээ бий болсон. Темпераментууд нь өнөөгийн бидний нийтлэг ойлголтоор (сангвиник, холерик, меланхолик, флегматик) хэн нэгэн зохиолчийн бүтээл гэхээсээ илүү түүх соёлын өвийн нэг хэсэг юм.

Шингэний давамгайлал нь түүний зан чанарын төлөв байдал, сэтгэл зүйн төрлийг тодорхойлдог бөгөөд дөрвөн темпераментын хувьд:

✅ Сангвиник ➡️ Цус

✅ Флегматик ➡️ Цэр

✅ Холерик ➡️ Шар цөс

✅ Меланхолик ➡️ Хар цөс давамгайлсан гэж үзжээ.

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд эдгээр 4 темперамент нь:

✅ Сангвиник ➡️ Цовоо сэргэлэн

✅ Флегматик ➡️ Ноомой амирлангуй, уламжлал баримтлагч

✅ Холерик ➡️ Түргэн, шийдэмгий

✅ Меланхолик ➡️ Гунигтай, гутрангуй шинж байдалтай гэж тодорхойлсон.

Хүний эдгээр араншин (ааш авир) нь бодол санаанаас хамаарахгүйгээр хүний зан байдалд нөлөөлдөг хүйс, соёл ахуй болон бусад зүйлсээс шалтгаалан удамшдаг төрөлхийн онцгой шинж төрхийн нийлбэр юм. Эдгээр шинж төрх нь хэрхэн бий болдог нь тодорхойгүй бөгөөд хүчээр өөрчилж болохгүй. Хүн бүрийн зан чанарын шинж төрх бүрийг таньж мэдэн, онцлогууд ба эерэг, сөрөг талуудаа таних нь зайлшгүй чухал юм. Ингэснээрээ өөрийн алдаа эндэгдлийг урьдаас сэргийлэн засах болон гэр бүлийнхнээ болон бусад хүмүүсийг ойлгон уучлахад хялбар болох бөгөөд бусдыг хүчээр өөртэйгөө адилхан байлгах гэж оролдох нь бүтэхгүй ба ингэх шаардлагагүй гэдгээ ухаарах болно.

Эдгээр нь хүнийг дан дангаараа тодорхойлохгүй ихэнхдээ холилдсон, нийлмэл байдлаар илэрхийлдэг.

Үүнээс гадна хүмүүсийг эрч хүчнийх нь байдлаар ангилбал экстроверт болон интроверт гэж 2 хувааж үздэг.

✅ Экстроверт: Бүтээлч, ажлынхаа эрч хүчийг хүмүүсээс юм уу бусад эд зүйлсээс олж авдаг, олон хүнээр хүрээлүүлж тайвширч, бодож боловсруулах, бүтээж туурвих нь сайжирдаг. Амандаа үглэж боддог, их яриа, идэвхтэй, олноос тасархай, ганцаардмал байдалд уйтгарлахдаа амархан. Энэ хэсэгт холерик, сангвиник төрлийн хүмүүс багтдаг.

✅ Интроверт: Ажил үйлстээ шаардагдах эрч хүчийг өөрөөсөө сэтгэл санаагаа дайчлан гаргаж чаддаг хүн юм. Ийм хүмүүс ганцаараа буйдхан байх дуртай, эмзэг сэтгэлтэй, асуудлыг сэтгэл зүрхээрээ шийддэг, сэтгэн бодох чадвар сайтай байдаг. Энэ хэсэгт флегматик, меланхолик төрлийн хүмүүс багтдаг.

Энэхүү зан чанарын төрлөө мэдэж авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Undesten.org