Оюун ухааны коэффициентүүд – 2

☑️#MQ, #HQ, #BQ, #CQ –ын тухай

1️⃣ Ёс суртахууны коэффициент/үзүүлэлт (MQ) Moral Intelligence Quotient

2️⃣ Соёл, зан үйлийн коэффициент/үзүүлэлт (CQ) Cultural Intelligence Quotient

3️⃣Эрүүл мэндийн коэффициент/үзүүлэлт (HQ) Health Intelligence Quotient

4️⃣ Биеийн хөгжлийн коэффициент/үзүүлэлт (BQ) Body Intelligence Quotient

✅ Ёс суртахууны коэффициент/үзүүлэлт (MQ):

Энэ үзүүлэлт нь нийгмийн болон ажил, амьдралын талаархи ойлголттой холбоотой байдаг.

Ёс суртахууны оюун ухаан үнэнч шударга байдал, хариуцлага, хүлээцтэй байдал, тууштай байдал, эрч хүч, урам зориг, хүчин чармайлт гэх зэрэг зүйлсийг шаарддаг.

Олон улсын компаниуд, өндөр MQ-тай хүмүүсийг ажлын байрандаа авахыг зорих хандлага улам нэмэгдэж байна.

✅ Соёл, зан үйлийн коэффициент/үзүүлэлт (CQ) Cultural Intelligence Quotient

Энэ нь хиймэл оюун ухаан, автоматжуулсан, инновацийн даяаршсан өнөөгийн ертөнцөд олон янзын соёл, зан үйлийн дунд биеэ зөв авч явахад чиглүүлэх чухал чадвар юм. Энэ нь өөр өөр соёлын гаралтай хүмүүстэй харилцах, үр дүнтэй ажиллах чадвар бөгөөд өөрийнхөө соёлын мэдрэмж, ухамсарын талаарх ойлголтоос давж гардаг. Соёл, зан үйлийн талаарх зөв оюун ухааны тусламжтайгаар та илүү шинэлэг шийдлүүдийг олж, соёлын ялгааг хэрхэн стратегийн хувьд ашиглахаа мэдэх болно.

✅ Эрүүл мэндийн коэффициент/үзүүлэлт (HQ) Health Intelligence Quotient

Энэ нь эрүүл мэнддээ санаа тавих, амьдралын зөв дадалтай байдлыг чинь хэмжих үзүүлэлт юм.

Эрүүл биед саруул ухаан оршино гэж монголчууд ярьдаг билээ. Тиймд энэхүү үзүүлэлтээ ямагт дээшлүүлэхээр сурч боловсорч байх нь таны амьдрал эрүүл саруул, урт удаан үргэлжлэх боломжийг өндөрсгөнө. Өвчлөлийн шалтгааны 70% нь эрүүл мэндийн боловсрол дутуу, сэтгэл санаагаа жолооддоггүйгээс болон сахилга баттай байгаагүйгээс үүддэг гэдгийг санаарай.

✅ Биеийн хөгжлийн коэффициент/үзүүлэлт (BQ) Body Intelligence Quotient

Хувь хүмүүсийн хариу үйлдэл, мэдрэмж, бодол санаа, өөртөө итгэх итгэл, тэсвэр хатуужилд биеийн хөгжил нөлөө үзүүлсээр ирсэн. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэж монголчууд ярьдгийн адил бие махбодийн хөгжил нь бидний гаднах төрхийг тодотгодог байна.

Зөв хооллолт, тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн, хангалттай амрах нь энэ төрлийн оюун ухааныг нэмэгдүүлэх, хадгалах гол хүчин зүйл бөгөөд аливаа ер бусын үйл явдалд ч хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байх сэрэмжийг бий болгодог. Хувь хүний хэрэгцээ, өдөр тутамдаа зөв хэвшилтэй амьдрахад тустай.

Undesten.org