#Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар #Оюун ухааны дөрвөн төрөл байдаг.
Оюуны чадварын коэффициент/үзүүлэлт (IQ) Intelligent Quotient
Сэтгэл хөдлөлийн коэффициент/үзүүлэлт (EQ) Emotional Intelligence Quotient
Нийгэмшлийн коэффициент/үзүүлэлт (SQ) Social Intelligence Quotient
Зовлонг даван туулах байдлын коэффициент/үзүүлэлт (AQ) Adversity Intelligence Quotient
Оюуны чадварын коэффициент/үзүүлэлт (IQ):
Энэ нь таны ойлгох чадварын хэмжүүр юм.
/Математик сэтгэлгээ, шийдвэр гаргах, аливаа зүйлийг цээжлэх, сэдвийг эргэн санах гэх мэт/
Сэтгэл хөдлөлийн коэффициент/үзүүлэлт (EQ):
Энэ нь таны бусадтай эв найрамдалтай байх чадварын хэмжүүр юм.
/Цаг барих, хариуцлагатай байх, шударга байх, хил хязгаарыг хүндэтгэх, даруу, үнэнч, халамжтай байх гэх мэт/
Нийгэмшлийн коэффициент/үзүүлэлт (SQ):
Энэ бол найз нөхдийнхөө сүлжээг бий болгож, түүнийгээ удаан хугацаанд хадгалах чадварын хэмжүүр юм.
EQ болон SQ өндөртэй хүмүүс IQ өндөртэй ч EQ болон SQ багатай хүмүүсээс илүү хол явах хандлагатай байдаг.
Ихэнх сургуулиуд IQ-ийн түвшинг дээшлүүлэхийн тулд EQ болон SQ-г хайхрахгүй байгаа нь ажиглагдаж байна.
Өндөр IQ-тэй хүн, дундаж IQ-тэй ч өндөр EQ, SQ-тай хүнд ажилд орж магадгүй юм.
Таны EQ таны зан чанарыг илэрхийлдэг; Таны SQ таны сэтгэл татам байдлыг илэрхийлдэг.
Эдгээр гурван Q-гээ сайжруулах дадал зуршил, ялангуяа таны EQ болон SQ-г сайжруулах байнгын дадал зуршил, эрэл хайгуул чухал юм. Хүн зөвхөн оюуны чадвараар амьдрахгүй гэдэг нь тодорхой.
EQ болон SQ чадварууд нь өөр өөрийн онцлог давуу чанараар нийгэмд хөлөө олоход тань тусална.
Хүүхдэд зөвхөн өндөр IQ-тай байхыг заадаггүй, харин EQ, SQ-ийг өндөр байлгахад анхаарах нь зүйтэй.
Одоо 4 дэх нь шинэ парадигм;
Зовлонг даван туулах байдлын коэффициент/үзүүлэлт (AQ):
Амьдралын саад бэрхшээлтэй үеийг туулахдаа эрүүл оюун ухаанаа алдалгүй гарч ирэх чадварын хэмжүүр.
AQ нь зовлон бэрхшээлийн өмнө бууж өгөх, гэр бүлээ орхиж болзошгүй, буруу зам руу халтирч болзошгүй хүмүүсийг тодорхойлдог.
Коронагийн өнөөгийн нөхцөлд мэргэжлийн хувьд амжилтанд хүрсэн олон хүмүүс ч саад бэрхшээл, сэтгэлийн хямралтай учирч, ямар нэг байдлаар эдгээрийг амсаж, туулж байна. Учир нь энэ нь тэдэнд шинэ саад бэрхшээл бөгөөд хэрэв ийм зүйл учрах үед бэлэн биш байвал хохирол илүү ихсэх юм.
Эцэг эхчүүдэд:
Хүүхдийг сургуулиас гадна амьдралын бусад талбарт сургаж, туршлагажуул. Тэд хөдөлмөрлөх, сайн үйлс хийх, бусдыг ойлгох, спорт, урлаг сонирхох, шинэ сайн зүйлсийг танин мэдэх, эрсдлийг зөвөөр харах, шийдвэрлэх гэх мэт олон зүйлийг танин мэдэх ёстой.
Тэдний EQ, SQ, AQ-г хөгжүүл. Тэд эцэг эхээс үл хамааран аливаа зүйлийг хийх чадвартай, олон талт хүмүүс болох ёстой.
Эцэст нь хэлэхэд замыг нь өмнүүр нь орж бүү бэлд. Хүүхдээ өөрийнх нь туулах, өөрөө олох замд нь бэлтгэ.