Мужаанаас Холливудын дүр хүртэл

Харрисон Форд бол “Оддын дайн”, “Индиана Жонс” зэрэг кинонуудад тоглосон дүрээрээ алдартай өнөө үеийн дэлхийн хэмжээний жүжигчдийн нэг юм. Холливудад амжилтад хүрэхээсээ өмнө Форд жүжигчний карьерын замаасаа тэс өөр зам дээр зогсож байсан юм.Харин тэр хоёр замыг хооронд нь холбож чадсан.
Форд 1942 онд Иллинойс мужийн Чикаго хотод төрсөн. Түүний аав нь сурталчилгааны менежер, ээж нь жүжигчин байсан. Тэдний гэрлэлт асуудалтай байсан бөгөөд Фордыг дөнгөж найман настай байхад нь тэд салсан. Салсны дараа Форд ээжийнхээ хамт Калифорни руу нүүж, тэнд ахлах сургууль, коллежид суралцжээ.
Коллежоо төгсөөд жүжигчний карьер хөөхөөр Лос Анжелес руу нүүжээ. Гэсэн хэдий ч түүнд жүжигчний мэргэжлээр ажилд орох боломж олдсонгүй эцэст нь мужааны ажилд орж, амьдралаа залгуулах болов. Фордын мужааны ур чадвар нь түүнийг киноны зураг авалтад тайзны зураачаар ажиллах боломжийг олгосон төдийгүй цаашлаад “Үхсэн халуун”, “Ахлах цаг” зэрэг кинонд жижиг дүрд тоглох үүд хаалгуудыг нээсэн юм. Хэдий кинонд тоглосон ч төдийлөн нэр хүндтэй болж гол дүр бүтээх хэмжээнд хүрч чадахгүй мужааны ажил түүний үндсэн ажил хэвээрээ л байлаа. Уйгагүй жүжигчин болох хүсэл мөрөөдлийнхөө жимээр явсаар байлаа.
Форд 1977 онд буюу 35 насандаа “Оддын дайн” киноны Хан Сологийн дүр бүтээжээ. Энэ кино маш их амжилттай болж, Фордын хувьд жүжигчнийх нь карьерийн үүд хаалгыг нээж өгсөн юм. Тэрээр цаашлаад “the Raiders of the Lost Ark” кинонд Индиана Жонсын дүрд тоглохын зэрэгцээ Blade Runner, The Fugitive зэрэг бусад кинонд тоглосон. Тийнхүү энгийн нэгэн мужаанаас жүжигчин гэдэг байр суурин дээрээ тогтвортой үлдэж чадсан юм.
Харрисон Фордын мужааны ажлаас холливудын бэлгэ тэмдэг болох хүртэлх аялал нь хүн тууштай хүсэл тэмүүлэлтэй л байвал өөрийн жинхэнэ байх ёстой газраа очиж чадна гэдгийн бас нэгэн гайхалтай жишээ юм. Магадгүй Форд үлдсэн насаараа мужаан хийж болох л байсан байх гэхдээ тэр өөрийн хүсэл тэмүүлэл зүрхний дуудлагаа сонсож чадсан юм.
Та ч гэсэн зүрхний дуудлагыг сонсоорой….